Songtexte.com Drucklogo

Yuve Yuve Yu Songtext
von The HU

Yuve Yuve Yu Songtext

Их л удаан идэж уугаад наргиж цэнгээд
Хачин юм бэ, юу вэ, юу вэ, юу
Эцэг өвгөд Монгол гээд л цээжээ дэлдэн
Худлаа орилох нь юу вэ, юу вэ, юу
Эргэж буцаад хэлсэн үгэндээ эзэн болдоггүй
Андгай өргөдөг нь юу вэ, юу вэ юу
Эцэг эхийн захиж хэлсэн үнэт сургааль
Үнэгүй болдог нь юу вэ, юу вэ, юу
Юу вэ, юу вэ, юу

Ээ дүлзэн
Cөгд сөгд
Ээ лүндэн
Бууг бууг
Бууг бууг


Дээдсийн заяаг удамлаж төрчихөөд унтаж хэвтээд
Сэрдэггүй юм бэ, юу вэ, юу вэ, юу
Дэлхийд ганцхан Монгол гээд л амаа хаттал
Худлаа ярьдаг нь юу вэ, юу вэ, юу
Дээдсээр амьдрах заяанд төрсөн Монгол түмэн минь
Нэгдэж чаддаггүй нь юу вэ, юу вэ, юу
Дархан Монгол улсаа мандуулж өөд нь татаж
Сэргээж чаддаггүй нь юу вэ, юу вэ, юу
Юу вэ, юу вэ, юу

Ээ дүлзэн
Cөгд сөгд
Ээ лүндэн
Бууг бууг
Бууг бууг

Өвөг дээдсийн өвлөж өгсөн газар шороог
Хайрлаж чаддаггүй нь юу вэ, юу вэ, юу
Өтгөс буурлын захиж хэлсэн үнэт сургааль
Худлаа болдог нь юу вэ, юу вэ, юу
Өнө л мөнхөд мандан бадрах чонон сүлдэт
Монгол түмэн тэнгэрийн тамгатай
Хөвчин дэлхийд нэрээ дуурсгах хүмүүн тахилгат
Эзэн Чингис нартад заларна
Нартад заларна

Ээ хар сүлд
Сэр сэр
Ээ хаан төр
Мөнх манд
Мөнх манд


Юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ
Юу вэ, юу вэ, юу вэ
Хачин юм бэ, юу вэ, юу вэ
Юу вэ, юу вэ, юу вэ
Юу вэ, юу вэ, юу вэ, юу вэ
Юу вэ, юу вэ, юу вэ
Хачин юм бэ, юу вэ, юу вэ
Юу вэ, юу вэ, юу вэ

Ээ хар сүлд
Сэр сэр
Ээ хаан төр
Мөнх манд
Мөнх манд

Songtext kommentieren

Log dich ein um einen Eintrag zu schreiben.
Juggernaut

Wer sagt denn, das Mongolen keine gute Musik machen können. Sie waren eine Zeitlang oben; mittlerweile hört man nicht mehr viel von ihnen.

Quiz
Wer singt das Lied „Applause“?

Fans

»Yuve Yuve Yu« gefällt bisher niemandem.