Songtexte.com Drucklogo

Martya Songtext
von Sarantuya

Martya Songtext

Уулзан баярлах болзоогоо тэвчье
Учран уулзах хүслээ тэвчье
Уужуу тайван сэтгэлийг чинь амраая
Ухаангүй дурлалын намтраа цэглэе
Мартая хайрт минь мартая
Маргаашийн чинь төлөө би мартая
Мартая мартая

Хундага дарсны амтыг ч би мартая
Хуурамч амьдралын амтыг ч мартая
Харууслын нулимсаа энгэртээ эгшээе
Хайргүй хүний өвөрт би дасая (би дасая)


Үлэмж дотно дүрийг чинь би мартая
Үгүйлсэн өдрийнхөө тоог ч мартая
Үүргэлэх шөнийн зүүдээ мартая
Үнэн гэж байдгийг мартая
Бодол ээдүүлэн санахаа больё
Болгоомж алдан догдлохоо больё
Хэлэхээр завдсан үгээ мартая
Хэтэрхий хайртай явснаа мартая
Хэтэрхий хайртай явснаа мартая
Мартая, мартая, мартая
Мартая хайрт минь мартая
Маргаашийн чинь төлөө би мартая
Мартая хайрт минь
Чинийхээ төлөө би өөрийгөө ч мартая

Songtext kommentieren

Log dich ein um einen Eintrag zu schreiben.
Schreibe den ersten Kommentar!

Quiz
Whitney Houston sang „I Will Always Love ...“?

Fans

»Martya« gefällt bisher niemandem.