Minii Boroo Songtext
von Ariunaa
Minii Boroo Songtext
Цэнхэр үүлс тэртээгээс ирээд
Цэнгэг усан бороо цайрна
Нэг л өдөр зуныг авчирч
Намайг аргадан зөөлөн орлоо
Энэ жаргалыг би өөртөө дуулья
Бороон дундах энэ хотын зураг
Миний зургийн цомог мэт сайхан
Тагтан дээрээ гараад ирээч дээ
Танай гадаа домог амилж байна
Дусал дуслаа чихнээ эрхлүүлж
Дан цамцыг минь бас л норгоно
Энэ л өдрөөр орсон бороо
Эргээд ирэх жаргал байлгүй
Энэ жаргалыг би чамдаа дуулья
Бороон дундах өнө холын хүсэл
Бодлын өглөө эхлэх мэт сайхан
Битгий зогсооч нартай бороо минь
Миний сэтгэлд хавар болж байна
Хавар хаврын бороо
Хайр дагаад ирнэ
Зуны зуны бороо
Зүүд дагаад ирнэ
Бороон дундах энэ хотын зураг
Миний зургийн цомог мэт сайхан
Тагтан дээрээ гараад ирээч дээ
Танай гадаа домог амилж байна
Бороон дундах өнө холын хүсэл
Бодлын өглөө эхлэх мэт сайхан
Битгий зогсооч нартай бороо минь
Миний сэтгэлд хавар болж байна
Цэнгэг усан бороо цайрна
Нэг л өдөр зуныг авчирч
Намайг аргадан зөөлөн орлоо
Энэ жаргалыг би өөртөө дуулья
Бороон дундах энэ хотын зураг
Миний зургийн цомог мэт сайхан
Тагтан дээрээ гараад ирээч дээ
Танай гадаа домог амилж байна
Дусал дуслаа чихнээ эрхлүүлж
Дан цамцыг минь бас л норгоно
Энэ л өдрөөр орсон бороо
Эргээд ирэх жаргал байлгүй
Энэ жаргалыг би чамдаа дуулья
Бороон дундах өнө холын хүсэл
Бодлын өглөө эхлэх мэт сайхан
Битгий зогсооч нартай бороо минь
Миний сэтгэлд хавар болж байна
Хавар хаврын бороо
Хайр дагаад ирнэ
Зуны зуны бороо
Зүүд дагаад ирнэ
Бороон дундах энэ хотын зураг
Миний зургийн цомог мэт сайхан
Тагтан дээрээ гараад ирээч дээ
Танай гадаа домог амилж байна
Бороон дундах өнө холын хүсэл
Бодлын өглөө эхлэх мэт сайхан
Битгий зогсооч нартай бороо минь
Миний сэтгэлд хавар болж байна
Lyrics powered by www.musixmatch.com

